UBLife Logo
Newsfeed

Хов жив ярих нь асар их ухаан шаарддаг ажил болохыг тогтоожээ 

Ub.life
Ub.life
Хов жив ярих нь асар их ухаан шаарддаг ажил болохыг тогтоожээ 

Түүхийн турш хов жив хүмүүсийг нэгтгэх цавуу болон салгах хорын аль алийг гүйцэтгэж иржээ. Бидний өдөр тутмын харилцаны ярианы 65 хувь нь бусдын тухай байдаг гэх судалгаа бий. Тэгвэл баригдахгүйгээр буюу тухайн хов болж этгээдэд мэдэгдэхгүйгээр хов ярихын тулд ихээхэн хүчин чармайлт, ухаан зарах хэрэг гардаг тухай судалгааны нийтлэл “Nature Human Behaviour” сэтгүүлд гарчээ. 

Эхлээд ховын гол асуудлыг авч үзье. Тухайн хов хаа хүрэх вэ гэдгийг таамаглахын тулд эхлээд тэр мэдээлэл таны хүрээлэл дундуур хэрхэн тархах, зөвхөн дотнын найзууд гэлтгүй тэдний найзуудаар ч хэрхэн дамжих вэ гэдгийг бодолцох хэрэг гарна. Ухамсаргүйгээр хийгдэх энэ урьдчилсан таамаглал тархийг ихээхэн ажлуулдаг, хов ярих нь маш ухаалаг нэгний хийх үйлдэл болохыг дээрх судалгаанд дэвшүүлсэн байна. 

Үүнийг батлахын тулд Браун их сургуулийн судлаач Алис Шиагаар ахлуулсан баг оюутнуудын дунд туршилт явуулжээ. 

Туршилт хийхийн тулд тэд зохиомол найзуудын хүрээллүүд үүсгэж, оролцогчдыг тэдний хоорондын харилцааг ажиглаж, хүрээллийн сүлжээг нь холбож, бид бүтэн хорооллыг багцаалахын тулд газрын зургаас гудамж бүрийг нэгждэг шиг ажиллахыг хүсжээ. Оролцогчид тэдний харилцааг ажиглан хэн хэн хоорондоо дотно найз вэ, хэн бүгдтэй түвэггүй сайн харилцаж байна, хэн хүрээллийн гадуур үлдэв, хэн хүрээлэл дотроо алдартай нэгэн болох тухай мэдээллүүдийг цуглуулав. 

Үүний дараа хүн тус бүрийн тухай хов живийг тухайн этгээдэд нь мэдэгдэхгүйгээр тараах даалгавар өгчээ. Оролцогчид энэ даалгаварыг биелүүлэхдээ нүдэнд үл үзэгдэх хоёр зүйлийг голчлон ашиглаж байгаа нь судлаачдыг гайхашруулав. 

Тэд эхлээд “ховын бай” тухайн зүйлийг ярьж буй хүнээс хэр хол вэ гэдгийг авч үзжээ. Хоёрт, ховыг дуулгаж буй хүн нь хүрээлэлдээ хэр алдартай болохыг анхаарсан байна. Үр дүнд нь тухайн ховны эзэнтэй ойр хүмүүстэй бага ярьж, ялангуяа хүрээлэл дундаа алдартай хүмүүсээс хол байжээ. 

Бүгд хов жив сонсох дуртай хэрнээ нийгэмд муу нэртэй байх нь бий. Гэтэл хов ярих нь угтаа тархины дасгал болж, яг л шатрын мастер шиг холын нүүдлийг харж, хүмүүсийн харилцаа, хүрээллийн уур амьсгал, оролцоог эрэмбэлж, дүгнэж цэгнэсний үр дүнд явагддаг их ухааны эд байх нь.

Эх сурвалж: Time.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.