UBLife Logo
Кино

Зургаадугаар сард нээлтээ хийх шилдэг 7 кино

Зургаадугаар сард нээлтээ хийх шилдэг 7 кино

Ирэх зургаадугаар сард олны анхаарлыг татсан хэд хэдэн кино нээлтээ хийх гэж байна. Алдарт Спилберг зөгнөлт киногоор эргэн ирж, мөнөөх тоглоомууд 5 дахь ангиа өлгийдөөд иржээ. Харин бидний хувьд кино театрт эсвэл зөөлөн буйдан дээрээ тухлан сууж, таашаал авах л үлдлээ.

“The Birthday Party”

Өнгөрсөн жил Локарнод дэлхийн нээлтээ хийсэн ч зургаадугаар сарын 5-нд кино театруудад гарч эхлэх юм. Энэ кинонд Уиллем Дефо Грекийн тэрбумтан Аристотель Онассистйа маш адилхан баяны дүрийг бүтээжээ. Тэрбумтан хувийн арал дээрээ охиныхоо төрсөн өдрийг нүсэр тэмдэглэх ч баярыг тэд өөрөө л бусниулна.

"Masters of the Universe”

Зургаадугаар сарын 5-нд эхлээд АНУ-д нээлтээ хийнэ. 1987 оны киног дахин хийсэн гэхэд болно. Дэлхийд ирсэн сансрын ханхүү хөгжиж, хүч чадалтай болоод сансрын уудамд буцан очиж, дайснуудтайгаа тулалдана. Энэ сэдвээр маш олон хүүхэлдэйн кино, кино байдаг билээ.

“Scary Movie”

Энэ зууны шилдэг инээдмийн аймшигт кино болох “Scary Movie”-гийн 6 дахь анги. Өмнөх ангиуд дотор хэд хэдэн сайн кино байсан. Харин одоо яахыг хүлээж сууя. Зургаадугаар сарын 5-нд нээлт болно. Марлон Уайанс, Анна Фэрис, Режина Холл нар 26 жилийн өмнөх багтай алуурчин ирснийг мэдээд нэгдэнэ.

“Disclosure Day”

Хамгийн их хүлээлттэй байгаа кино. Стивен Спилбергийн энэ киноны үйл явдал, өрнөл одоо хүртэл “Маш нууц” сейф дотор хадгалагдаж байна. Эмили Блант гол дүрд тоглож, Universal Pictures хариуцаж байгааг л үзэгчид мэдэж байна. Бидний дунд эртнээс байдаг харь гаригийн хүмүүсийг Эмили илчлэх бололтой. Зургаадугаар сарын 12-нд дэлхий даяар нээлтээ хийх юм.

“Colony”

“Бусан орох галт тэрэг” киноны найруулагч Ён Сан-хогийн энэ бүтээл гараад эхэлсэн байгаа. Гэхдээ албан ёсны нээлт нь зургаадугаар сарын 18. Биотехнологи, халдварт вирусийн улмаас өндөр цамхагт хоригдсон хүмүүсийн тухай аймшигт кино.

“Toy Story 5”

Хэт олон анги гарч, үзэгчдийг бага зэрэг ядраасан ч гуравдугаар анги нь тун сайн байсныг хэлэх хэрэгтэй. Харин тавдугаар анги нь яах бол? Зургаадугаар сарын 19-нд болох нээлтийг хүлээгээрэй.

“Supergirl”

“DC Comics”-ийн комикс дээр тулгуурлан хийсэн бүтээл. Энэ удаад шаргал үстэй Супергёрл охин супер баатрын үүргийг гүйцэтгэнэ. Зургаадугаар сарын 21-нд нээлттэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...