UBLife Logo
Кино

БНСУ-ын хамгийн нөлөөтэй 40 эрхмийг зарлалаа

БНСУ-ын хамгийн нөлөөтэй 40 эрхмийг зарлалаа

АНУ-ын “Форбес” сэтгүүлийн солонгос хэл дээр гардаг “Forbes Korea” хувилбараас жил бүр “БНСУ-ын хамгийн нөлөөтэй 40 эрхэм” (Forbes Korea Power Celebrity 40) чансаа гаргадаг билээ. Харин энэ жил ялагчдыг шалгаруулах хэлбэр өөрчлөгдсөн. Эрхмүүдийг хэвлэл мэдээлэлд хэр их гарсан, ашиг орлогоос гадна үзэгч, уншигчдын саналаар бас шийдсэн байна.

Хамгийн нөлөөтэй 40 эрхмээс гадна энэ жил шинжээчид хэд хэдэн төрлөөр тэргүүлэгчдийг зарлаж, алдартнууд юугаараа нөлөөтэй байгааг тайлбарлажээ. Жишээ нь, орлогоор BTS (334 тэрбум вон буюу 222 сая ам.доллар), BLACKPINK (151,8 тэрбум вон буюу 100 сая ам.доллар) тэргүүлж, тэрбумтнуудын жагсаалтад орж ирсэн. Харин 3-т бичигдсэн G-Dragon ганцаараа 92,6 тэрбум вон буюу 61,6 сая ам.долларын ашигтай ажиллаж, олон хамтлагийг ардаа хаясан байлаа.

Хэвлэл мэдээлэлд хамгийн их гарсан од нь BTS болж, Сон Хын Минийг даван гарчээ.

Олон нийтийн сүлжээний идэвхээр Им Ён Ун тэргүүлэхдээ BTS хамтлагийг хоёр дахин давсан байв. Үзэгч, уншигчдын саналаар G-Dragon болон BTS өрсөлдөж, G-Dragon яллаа.

Солонгос соёл одоо дэлхийд өргөжин цэцэглэж байна. К-поп, кино, драм, спортын салбарууд бүхэл бүтэн үйлдвэрлэл болон хувирчээ. Алдарт одод зүгээр нэг олны танил биш болж, эх орноо дэлхийд төлөөлсөн брэнд болсон нь харагдлаа. Нэг нөлөөтэй одыг дагаад зах зээл өөрчлөгдөж байна. Үүнээ дагаад Өмнөд Солонгос дотроо өрсөлдөөн маш хурц болжээ.

БНСУ-ын хамгийн нөлөөтэй 40 эрхэм

1. BTS

2. G-DRAGON (BIGBANG)

3. BLACKPINK

4. Сон Хын Мин

5. Лим Ён Ун

6. Жин (BTS)

7. V (BTS)

8. Жонгүг (BTS)

9. И Жон Ху

10. J-Hope (BTS)

11, RM (BTS)

12, Жимин (BTS)

13, Ю Жэ Сок

14, Пак Бо Гом

15, Чон Хён Му

16, Женни (BLACKPINK)

17, Пён У Сок

18, Шуга (BTS)

19, АйЮ

20, Лиса (BLACKPINK)

21, Ча Ыну (ASTRO)

22, И Кан Ин

23, Рүжэ (BLACKPINK)

24, Жису (BLACKPINK)

25, Ан Се Ён

26, И Бён Хон

27, И Чан Вон

28, Ким Хе Сон

29, Чан Вонён (IVE)

30, Пак Со Жин

31, Сюзи

32, Шин Дон Ёп

33, Ким Ха Сон

34, Юна (Girls’ Generation)

35, Ко Юн Жон

36, Пак Бо Ён

37, Карина (aespa)

38, Ким Ён Бин

39, Ён Так

40, И Чуно (2PM)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...