UBLife Logo
Кино

We Are All Trying Here | Хүн бүрийн далд тэмцлийг харуулах 12 эшлэл

We Are All Trying Here | Хүн бүрийн далд тэмцлийг харуулах 12 эшлэл

Энэхүү цуврал нь хүмүүсийн дотоод сэтгэл зөрчил, өөрийгөө хангалтгүй гэж мэдрэх мэдрэмж, амьдралын дарамттай хэрхэн тэмцэж буйг бодитой, сэтгэлзүйн гүн агуулгатайгаар харуулснаараа үзэгчдээс өндөр үнэлгээ авч байна. Ялангуяа дүрүүдийн бодит амьдралд ойр асуудлуудыг эмзэг бөгөөд хүчтэй өгүүлэмжээр гаргасан нь олон хүний сэтгэлд хүрчээ.

Тус цуврал нь нийт 12 ангитай бөгөөд 2026 оны дөрөвдүгээр сарын 18-наас эхлэн цацагдсан. Анги бүр нь дүрүүдийн дотоод тэмцэл, мэргэжлийн болон хувийн амьдралын зөрчил, өөрийгөө олох аяллыг гүнзгий харуулдгаараа онцлог юм. Ингээд тус цувралаас ойлгож авах хамгийн чухал 12 сургамжийг танилцуулж байна.


1. Хүн бүр ижил хурдаар өсөж, хөгждөггүй.

Зарим хүмүүс хожуу цэцэглэдэг. Энэ нь тэднийг бусдаас муу, үнэ цэнэ үгүй гэсэн үг ердөөсөө ч биш.

2. 20 насандаа амьдралыг бүрэн ойлгосон байх албагүй.

20-оод насандаа хэсэг хугацаанд төөрөлдсөн мэт, бусад хүмүүс чамаас түрүүлж алхаж байгаа мэт санагдах нь байдаг л зүйл. Зүгээр л бууж өгөлгүй тууштайгаар үргэлжлүүлэхэд болно.

3. Хэн ч хэний амьдралд санамсаргүй орж ирдэггүй.

Таны амьдралд орж ирсэн хүн бүр танд дурсамж, сургамж үлдээдэг. Эсвэл бүр таныг үүрд өөрчлөн цоо шинэ таныг үлдээдэг.

4. Заримдаа итгэж дэмжих ганцхан хүн л хэрэгтэй байдаг.

Өчүүхэн дэмжлэг ч хэн нэгний амьдралыг чиглэлийг бүрэн өөрчилж чадах хүчтэй зүйл.

5. Чиний нүдэнд харагдахгүй ч хүн бүр өдөр болгон амьдрахын төлөө тэмцэж байдаг.

Тиймээс хэн нэгэнд урмын үг хэлэх, эелдэг хандах нь чухал.

6. Хүмүүс ихэвчлэн бусдад ачаа болохоос айж зүгээр мэт дүр эсгэдэг.

Хэн нэгний чимээгүй байдлын цаана маш их зовлон, уй гашуу ч байж мэднэ.

7. Заримдаа зөвлөх биш зүгээр л ойлгож, сонсох хэрэгтэй байдаг.

Хэн нэгнийг чин сэтгэлээсээ сонсож өгөх нь тэдний бурууг засахаас илүүтэйгээр эдгээж чадна.

8. Чиний үнэ цэнэ амжилтаар хэмжигдэхгүй.

Ажилдаа бүтэлгүйтэж болох ч чи бүтэлгүйтэл гэсэн үг ердөө биш. Гаргасан алдаа, ажилтаараа өөрийнхөө үнэ цэнийг битгий хэмжээрэй.

09. Хүмүүс өсөж, өөрчлөгдөж холдох нь зүгээр.

Хүн бүр таны амьдралд үүрд үүлдэх албагүй шүү дээ.

10. Ганцаардал үргэлж шуудхан анзаарагдахгүй.

Олон хүнээр хүрээлэгдсэн нэгэн ч ганцаардлыг мэдэрч болно.

11. Зарим шарх олон жил чимээгүй оршдог.

Өвдөлт, шарх бүр шууд харагддаггүй.

12. Бид бүгд чадахаараа хичээж байгаа.

Хүн бүр л өөр өөрийнхөө тэмцэж, хичээж байгаа. Бүх зүйлтэй, төгс нэгэн мэт харагддаг хүн ч хүртэл.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...