UBLife Logo
Кино

“Backrooms “ кино албан ёсоор нээлтээ хийлээ

“Backrooms “ кино албан ёсоор нээлтээ хийлээ

A24 студийн бүтээсэн шинэ аймшгийн кино “Backrooms”-ын албан ёсоор нээлтээ хийлээ. Интернэтэд хэдийнээ “creepypasta” болон тархсан, төгсгөлгүй мэт хоосон шаргал коридор, давтагдсан өрөөнүүд бүхий “liminal space” ертөнцийг кино салбарт амилуулахаар болжээ.

Санамсаргүйгээр нэгэн нууцлаг хаалга нээгдэж, бодит ертөнцөөс тасарсан хүмүүсийн адал явдлыг кинонд харуулах аж. Трейлэрт дүрслэгдсэн чимээгүй, давчуу, галзуурмаар, хоосон орчин үзэгчид ч мөн дарамт мэдрүүлээд амжижээ.

Гол дүрүүдэд Чиветел Эджиофор, Ренате Рейнсве зэрэг хэдийнээ олонд танигдсан жүжигчид тоглож байна. Харин киног Kane Pixels нэрээн юүтүб хуудсанд “Backrooms”-ийн богино видео контентыг бүтээн олонд танигдсан залуу Кэйн Парсонс найруулж байна. Тэрээр одоо 20 настай бөгөөд түүний анхны бие даан найруулж буй ураан бүтээл болж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...