Нисэх онгоц дотор ашиглах Wi‑Fi сүлжээ маш олон маргаан дагуулдаг. Нэг хэсэг нь нисэж байхдаа TikTok хуудсаа ашиглаж чадах болсондоо баяртай байдаг бол нөгөө хэсэг нь цахим сүлжээнээс тэнгэр дээр ч салж чадахгүй байгаадаа гомдол тавьдаг. Skytrax-аас хамгийн шилдэг Wi-Fi сүлжээтэй 10 нисэх компанийг танилцууллаа. Энэ компанийг сонгосноороо та хаана ч сүлжээтэй байна гэсэн үг. Эхний байрт Катарын “Qatar Airways” орлоо. Тэд дэлхийд хамгийн түрүүнд хиймэл дагуулын Starlink үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Чансаанд багтсан Европын ганц компани нь Их Британийн “Virgin Atlantic”.
Хамгийн шилдэг Wi-Fi сүлжээтэй 10 нисэх компани
1. Qatar Airways, Катар
2. Delta Air Lines, АНУ
3. United Airlines, АНУ
4. Alaska Airlines, АНУ
5. jetBlue Airways, АНУ
6. Hawaiian Airlines, АНУ
7. Singapore Airlines, Сингапур
8. Virgin Atlantic, Их Британи
9. EVA Air, Тайвань
10. Emirate, АНЭУ
