UBLife Logo
Дэлхий

АНУ илүүдэл жинтэй, тарган генералуудаа халжээ

АНУ илүүдэл жинтэй, тарган генералуудаа халжээ

АНУ-ын Батлан Хамгаалахын сайд Пит Хегсет албан ажилдаа орсноосоо хойш АНУ-ын армийн бүх генерал, адмиралуудын 20 хувийг ажлаас нь халсан гэдгээ мэдэгдлээ. Хегсет армийн дайчин төрх, байлдааны бэлэн байдлын төлөө ийм шинэчлэлт хийсэн гэдгээ сэтгүүлчдэд хэлсэн юм.

АНУ-ын цэргийн байгууллагаас мэдээлснээр одоо АНУ-ын армид 800 адмирал, генерал алба хааж байна.

Пит Хегсет 2025 оны есдүгээр сард үг хэлэхдээ “Манай дээд тушаалын офицерууд надад таалагдахгүй байна. Бүдүүн тарган генералууд тун муухай харагддаг” гэж хэлж байсан бөгөөд сая “Тэр үед надтай санал хийлэхгүй байсан хүмүүс бүгд халагдсан байгаа. Одоо бид хэн нэгнийг гадна төрхөөр нь ялгахаас эмээдэг яам биш жинхэнэ хүчирхэг яам болсон. Бид трансжендер болон бүдүүн, хуузтай хүмүүсийг цэрэгт авахгүй” гэж онцоллоо.  

Мөн “Янз бүрийн үзэл санаа, цөөнхийн эрх гэх мэт зүйл ярьдаг алиалагч нарыг би халчихсан. Тэдний оронд эх оронч ковбой, жинхэнэ эрчүүд ирсэн. Бидний хүч олон янз байхдаа биш нэгдмэл байдалдаа байдаг. Хэвлэл мэдээллээр намайг цэвэрлэгээ хийлээ гэж байгаа ч би үүнийг үүрэг, хариуцлага гэж нэрлэж байгаа” гэсэн байна.

Хүний эрхийг хамгаалах байгууллагууд сайдыг өнгөт арьстнууд, эмэгтэйчүүдийн цэргийн албанд ахиж, дэвших бололцоог хаалаа гэж үзэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...