Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хиймэл оюун ухаант чатбот хууль, бизнесийн сургуулийн шалгалтуудад тэнцжээ


Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа хиймэл оюун ухаант “ChatGPT” чатбот  саяхан Миннесотагийн их сургуулийн төгсөх курсийн шалгалт, Пеньсилванийн их сургуулийн Вартон бизнесийн сургуулийн шалгалтыг амжилттай давжээ. Миннесотагийн их сургуулийн багш нар “ChatGPT”-гаас хариултын сонголт бүхий 95 асуулт, 12 эсээний асуултаар шалгалт авч үзэхэд дунд сурдаг оюутны түвшинд хариулжээ. Харин Вартон сургуулийн бизнес менежментийн шалгалтад илүү сайн буюу B, B- үнэлгээ авсан гэнэ. 

Вартон сургуулийн профессор Кристиан Тервиш “ChatGPT менежментийн суурь ойлголт болон дүгнэлт боловсруулах асуултуудад үнэхээр сайн хариулсан боловч математикийн энгийн асуултад гайхмаар алдаа гаргалаа” гэжээ.

Оюутнууд “ChatGPT”-ийн тусламжтайгаар гэрийн даалгавраа хуулах боломжтой болсонд багш нарын санаа зовниж байгаа аж. Оюутнууд энэ технологийг хэр өргөн ашиглаж байгаа болон сурлагад нь хэр хор нөлөө учруулж болох талаар дүгнэхэд одоохондоо эрт байна хэмээн шинжээчид хэлж байгаа ч сургалтад тодорхой хэмжээгээр нэвтрүүлэх шаардлага нэгэнт үүссэн гэдэгт эргэлзэхгүй буй. Миннесотагийн их сургуулийн профессор Жон Чой “AI буюу хиймэл оюун ухаант туслахууд ирээдүйд хуульчдын энгийн хэрэглээ болох байх. Хуулийн сургуулиуд үүнд оюутнуудаа бэлдэх хэрэгтэй” гэжээ. К.Тервиш мөн энэ технологийг сургалтын тэнхимд байх хэрэгтэй гэж үзэж байгаагаа хэлээд, “Хэрэв бид өмнөх шигээ хуучны боловсролын системээр явбал “ChatGPT”-ийн ачаар хэрэгжүүлж болох гайхалтай боломжуудыг алдах болно” гэжээ.

“ChatGPT” хэрэглэгчийн хүсэлтийн дагуу эсээ, өгүүллэг, дууны үг шинээр боловсруулахад ашиглагдаж буй. Мөн судалгааны ажлын хураангуйг боловсруулсан нь хүн бичсэн гэхэд итгэхүйц сайн болжээ хэмээн зарим эрдэмтэн онцолсон юм. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.