Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ жилийн Playtime наадамд "Cigarettes After Sex" ирнэ гэсэн үү дээ?


Тэгэхээр залуус аа, шум сонсогдоод л, сэтгэл догдлом мэдээллүүд нэг нэгээрээ гарч ирээд л байна шүү. Бидний хайртай хөгжмийн наадам "Playtime" нэгэн нууцлаг сонирхолтой billboard хэвлэн тавьсан байгааг та харсан уу? Дээрээ томоос том QR кодтой энэхүү самбарыг хэн ч харсан сонирхлыг нь шууд татахаар байлаа.

Энэхүү QR кодыг уншуулахад харин юу гарч ирсэн гээч?

Playtime наадмын лого гарч ирсэн даруй "Тоглуулах" гэх товч гарч ирнэ. Харин түүн дээр дартал  

Cigarettes After Sex хамтлагийн зураг гарч ирээд "Nothing's Gonna Hurt You Baby" дуу нь явж эхэлдэг юм даа. Хар цагаан зураг, тэр дууны аялгуу гээд бүгд намайг утсаа атгаад хэсэг гацахад хүргэсэн юм.

Мэдээж QR уншуулж үзсэн хүмүүсийн сэтгэгдэл, постууд хөвөрч эхэлсэн гэж хэлж болно. Үнэхээр энэ хамтлаг Монголд энэ зун ирж тоглоно гэж үү? Дэлхийн хамгийн том амьд хөгжмийн хамтлагуудын нэг шүү дээ. Хэрэв та энэхүү хамтлагийн тухай дуулж байгаагүй бол хайртай хамтлагийнхаа тухай хэдэн баримт хүргэх гэснийг минь хүлээн авна уу.

Dream Pop, Shoegaze, Slowcore, Indie Rock, Ambient Pop гэгддэг тус хамтлаг 2008 онд үүсгэн байгуулагдаж, 2012 онд "I." нэртэй EP-гээ гаргаж дэлхийд танигдсан билээ. Apocalypse, Affection, K, Nothing's Gonna Hurt You Baby, Sweet гээд тэдний бүх дуу л алдартай, сайн бүтээл хэмээн тооцогддог билээ. 

Гоцлол дуулаач Грег Гонзалезын хоолой бол тус хамтлагийн хамгийн онцгой зүйл нь юм. Түүний хоолой androgynous буюу хосолмол хоолой юм. Дуулж байгааг нь анх сонссон хүн "Эмэгтэй хүн дуулаад байна уу даа" л гэж бодмоор сахиусан тэнгэрийн хоолойтой эр билээ.

Хоолойг нь анх сонсоод:

Өнөө цаг үеийн хамгийн алдартай хамтлагуудын нэг тэгэхээр үнэхээр Монголд, Playtime наадмаар ирэх гэж байна гэж үү? Уг хамтлаг баттай ирэх эсэх дээр Playtime тодорхой ёсоор мэдэгдэл хийгээгүй ч уншигчид маань өөрсдөө зурагнаас QR-г уншуулан хараад үзээрэй. 

Үнэхээр бидний зүрх сэтгэлээр тоглож байна уу эсвэл ирэх гэж байна уу? Ирвэл хэчнээн хүн тайзны өмнө уйлж дуулан суухыг, тэр үдэш ямар байхыг үнэхээр төсөөлөхөөс ч гайхалтай байна. Албан ёсны мэдэгдэл, тайлбар хэзээ гарахыг хүлээх л үлдлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
2
3 өдрийн өмнө
D.O Ази тивээр аялан тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
13
0
1
1
26
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

өөр газар хийчихэж болохгүй юм уу ? 2023.03.25 192.82.74.251

Настай зүрх муу , даралт ихэсдэг , нялх нойртон хүүхэдтэй хүмүүс наад балай баяр чинь үнэхээр хэцүү шүү . Даралтны тайвшруулах эмээ уусан ч настай хүн тэсэхгүй юм байна лээ жоохон тавгүйтдэг .

2 Хариулах


Зочин 2023.03.24 66.181.188.86

00-ын буюу ариун цэврийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Зөөврийн жорлон барьчихаад тэрнийгээ төлбөртэй мөртлөө тухгүй ашиглах хэцүү л байна

0 Хариулах


Зочин 2023.03.23 66.181.177.51

WOOOOOOOOW өнгөрсөн жил CAS ТУРК-д үзэх гээд зөрсөн. Энэ жил монголоо үзэхнэээ үнэхээр гоё санагдаж бнааааааа Wooooooow

0 Хариулах


Zochin 2023.03.23 59.153.115.187

Play time gachuurt.s uur gazar hig rei. Oroi udesh amraahgui, nyalh huuhedtei tugjireld or d gertee orj chadku uureer harih shauu yum bolj burn uilaan.

8 Хариулах


Зочин 2023.03.23 192.82.66.25

Бүтэн жилд ганцхан удаа дөрөвхөн хоног, тэгээд орой нь дуу хөгжмөө унтраачхаж байгаа ийм ховор гоё ганц наадмыг дууугүйййй л өнгөрөөгөөч дээ. Долоо хоног бүр хийх биш, сүртэй юм бэ.

0 Хариулах