UBLife Logo
Newsfeed

Хүн бүрийн амьдралд байвал зохих 6 төрлийн сайн найз

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хүн бүрийн амьдралд байвал зохих 6 төрлийн сайн найз

Өнөөдөр олон улсын сайн найзуудын өдөр тохиож байна. Хүн бүрийн амьдралд сайн найз гэдэг хамгийн том түшиг тулгуур болж, хамтдаа олон гайхалтай дурсамжийг бүтээн, найзтайгаа л байхад амьдралын ямар ч хүнд хэцүү үеийг сэтгэл тэнүүн даван туулж, баяр жаргалтай мөчөө ч илүү амттайгаар хуваалцаж чаддаг. 

Таны амьдралынхаа турш найзлан нөхөрлөж буй найзууд дунд дараах зургаан төрлийн сайн найз байгаа бол та өөрийгөө азтайд тооцоорой. Зургуулаа өөр нөхөрлөл байх ч албагүй, бүгд нэг л хамгийн сайн найз байж болохыг ч санаарай. 

#1 Таны үүрдийн сайн найз

Хамгийн олон жил найзалж, амьдралынхаа өөр өөр үеийн олон дурсамж цаг үеийг хамтдаа туулж буй найзууд бол таны үүрдийн сайн найз юм. Хэсэг хугацаанд хол байж, өөр өөр хотод амьдарсан ч та хоёр эргэн уулзахдаа яг л өчигдөр уулзсан мэт нэгэн хэсэг болж чаддаг нь гайхалтай.

#2 Эгч дүүс шиг сайн найз

Эгч дүү шигээ л ойр дотно байдаг, өөрийнхөө тухай жижиг сажиг ч хамаагүй нууцыг айж эмээлгүй хуваалцаж чадах найз танд байдаг уу? Заримдаа түүнийг гэр бүлийнхээ нэг гишүүн бил үү ч гэж та гайхдаг. 

#3 Аяллын сайн найз

Адал явдал, шинэ бүхнийг хамтдаа туулснаар нөхөрлөл бэхжиж, сэтгэл зүрх дурсамжаараа холбогдож байдаг. Аяллаа төлөвлөхдөө түүнгүйгээр төсөөлж чаддаггүй, аяллын ямар ч үед хань болж чаддаг сайхан нөхөрлөлийг бүтээгээрэй. 

#4 Ажлын сайн найз 

Ямар ч хүнд хэцүү ажлын өдөр ажлын сайн найзтайгаа юм ярихад л таны стресс арилж, ажил яг ч "ажил" биш найзтайгаа уулзах чөлөөт цаг шиг санагддаг. Түүнийг ажилдаа ирээгүй өдөр нэг л гунигтай, ажил амтгүй санагдах вий. 

#5 Сургуулийн сайн найз

Бага, дунд, их сургуулийн аль ч үед бид амьдралынхаа хамгийн сайхан цаг мөчийг өнгөрүүлдэг. Бага залуу  насандаа нөхөрлөсөн гэнэн цагаахан үерхэл нөхөрлөл насан туршид үргэлжилдэг нь гайхалтай. Бага насны дурсамжаа инээд нулимстайгаар дурсан хуваалцах найз хүн бүхэнд хэрэгтэй. 

#6 Хүсэл мөрөөдөл нэгт сайн найз

Насанд хүрсэн хойно сайн найзтай болох амаргүй гэж үү? Хүсэл мөрөөдөл, сонирхол, хоббигоороо холбогдсон нөхөрлөл ер бусын нандин холбоос үүсгэдэг юм шүү. Хүсэл мөрөөдлөө хуваалцаж, хамтдаа хичээж, хамтдаа биелүүлэх найзыгаа хайрлаж яваарай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
3
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Лахгвацэрэн\54.169.217.170
Buuruu\13.213.65.245
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.