Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2017 оны онцлох: Олон улсад өрнөсөн 10 ҮЙЛ ЯВДАЛ

НАСА, Хойд Солонгос, Харви Вайнштейн...


Улс төрийн өөрчлөлт, байгаль цаг уурын гамшиг гээд өнгөрч буй 2017 он дэлхий нийтийн хувьд багагүй тогтворгүй жил боллоо. Ингээд улирч буй 2017 онд болсон олон улсын нөлөө бүхий 10 үйл явдлыг онцолж байна. 

1. Доналд Трампын жил

PHOTO: (L-R) President Donald Trump takes the oath of office as his wife Melania Trump holds the bible and his son Barron Trump looks on, on the West Front of the U.S. Capitol, Jan. 20, 2017 in Washington, D.C.

Нэгдүгээр сарын 20-ны өдөр Доналд Трамп Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээн авснаар бүтэн жилийн турш олон улсын тавцан дахь гол тоглогчдын нэг байлаа. Тэр энэ онд цагаачлал, цаг уур, ЮНЕСКО зэрэг олон улсын асуудалд өөрчлөлт хийсэн билээ.

2. Европын холбооны уналт

Image result for european union united kingdom

Гуравдугаар сарын 29-нд Их Британи улс ард түмний нийт олонхын саналын дагуу Европын Холбооноос гарлаа. Ингэснээр Европын холбоо цаашид нэгдмэл байдлаа хадгалахын тулд эрс шинэчлэл хийх шаардлагатай нүүр тулсан юм.

3. Хар шуурга

PHOTO: This file photo taken on Sept. 06, 2017 shows the Hotel Mercure in Marigot, near the Bay of Nettle, on the French Collectivity of Saint Martin, during the passage of Hurricane Irma.<p itemprop=

2017 онд Ирма, Мариа, Харви, Нейт зэрэг асар хөнөөлт хар салхи дэлхий нийтийг цочроолоо. Сүүлийн 85 жил байгаагүй хүчтэй Мариа хар салхины улмаас 1000 гаруй иргэн амиа алдаж, олон сая хүн гэр оронгүй болсон юм.

4. Хойд Солонгосын цөмийн туршилтууд 

PHOTO: This undated picture released by North Koreas Korean Central News Agency on March 7, 2017 shows the launch of four ballistic missiles by the Korean Peoples Army during a military drill at an undisclosed location in North Korea.

Хойд Солонгос улс энэ онд нийт 16 удаагийн туршилтаар 23 пуужинг хөөргөлөө. НҮБ-ийн зүгээс удаа дараагийн хориг арга хэмжээг авсан ч тус улс цөмийн туршилтуудаа үргэлжлүүлсээр байна. 

5. Францын улс төр

Image result for france president

Франц улсын Ерөнхийлөгчөөр “En Marche” хөдөлгөөний тэргүүн, Эдийн засгийн сайд асан  Эммануэль Макрон сонгогдлоо. 39 настай залуу Ерөнхийлөгч “Францын Трамп” нэрийг авсан билээ. 

6. Рохинжа нарын тэмцэл

Related image

Мьянмарын баруун хэсгийн исламын шашинт рохинжа нарын амьдрал энэ онд олны анхаарлыг татлаа. Мьянмарт тэднийг ад үзэн, хоморголон устгаж байгааг эсэргүүцсэн жагсаал Чечений нийслэл Грозныйд болж, нэг сая гаруй хүн оролцлоо. 650 мянга гаруй рохинжа нар Бангладешт орогнол хайж байгаа юм.

7. Каталоны тусгаар тогтнол

Image result for katalonya independent 2017

7.5 сая гаруй хүн амтай каталон үндэстэн энэ онд бүх нийтийн санал асуулга явуулан, тусгаар тогтнолоо зарлалаа. 

8. Харви Вайнштейны дуулиан ба эмэгтэйчүүд

Image result for harvey weinstein scandal

Оскарын шагналт найруулагч Харви Вайнштейн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулж, хүчирхийлж байсан гэх шуугиан дэгдлээ. Түүний удирдлага дор ажиллаж байсан эмэгтэй жүжигчид өөрт нь дарамт учруулж байсан талаар удаа дараа нотлов. Үүнээс үүдэн гарсан #metoo хэштэг эрчийг авч, олон нийтийн анхаарлыг нийгмийн далд хэлбэрт байсан бэлгийн хүчирхийллийн зүг хандуулж чадлаа. “Time” сэтгүүлийн “Оны онцлох хүн”-ээр энэхүү хөдөлгөөний эмэгтэйчүүд тодорсон юм. 

9. Лас Вегасын халдлага

PHOTO: People scramble for shelter at the Route 91 Harvest country music festival, Oct. 1, 2017, in Las Vegas.

Аравдугаар сард АНУ-ын Лас Вегас хотод болсон “Route 91 Harvest Festival” тоглолтын үеэр 64 настай Степен Паддок гэх гэмт этгээд галт зэвсгээр иргэдрүү гал нээснээр 59 хүн амиа алдаж, 527 хүн шархадсан эмгэнэлт явдал боллоо. Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн зэвсэгт халдлага юм. 

10. НАСА-ийн гайхмаар гэрэл зургууд 

Ангараг гарагт амьдрал байсан эсэх талаар эрдэмтэд одоо ч маргадаг. Эх дэлхий хэзээ нэгэн цагт устан сүйдвэл хүн төрөлхтөн Ангараг гараг луу нүүдэллэж амьдарна гэх яриа ч бий. Тэгвэл НАСА олон улсын судалгаа шинжилгээний төвөөс тус гарагийн гадаргууг маш ойроос буулгасан 2540 гэрэл зургийг олон нийтэд ил болгосон бөгөөд  шинэ гэрэл зураг эх дэлхийн гадаргуутай тун төстэй харагдаж байгаа юм. 

Эх сурвалж: The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.01.03
2017 онд хамгийн өндөр ашиг орлоготой байсан 10 жүжигчин
2
2018.01.02
2017 оны хамгийн өвөрмөц “баатрууд”
3
2018.01.02
Дэлхий Шинэ жилээ ингэж угтсан
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
36
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.