UBLife Logo
Спорт

Сагсчин Э.Саруул-Эрдэнийн жинхэнэ баг нь аль вэ?

Сагсчин Э.Саруул-Эрдэнийн жинхэнэ баг нь аль вэ?

Наймдугаар сарын эхэнд “Хасын Хүлэгүүд”-ээс буурь сэлгэхээр зэхэж буйгаа зарласан Энхбаатарын Саруул-Эрдэнийг эгнээндээ нэгтгэсэн гэж Үндэсний Дээд лигийн хоёр багаас зэрэг шахам мэдээлэв.

Энэ явдал сагсан бөмбөг сонирхогчдыг багагүй гайхшируулаад байна.

Э.Саруул-Эрдэнийг эхлээд “Бишрэлт Металл”, төд удалгүй “SG Apes” баг өөрсдийн шинэ тоглогч гэж албан ёсоор зарласан.

Тэгэхдээ өдгөө яг аль нь түүний жинхэнэ баг болохыг таашгүй. Бас үйл явдлын эмх цэгц, гол зангилааг ойлгох хүн ч алга байна.

Э.Саруул-Эрдэнийн тухайд, Үндэсний Дээд лигт хоёр удаа түрүүлсэн төдийгүй Үндэсний шигшээ багийн тоглогч билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.