UBLife Logo
Спорт

Улсын алдарт уяач Т.Төрмөнхийн мялаалга наадамд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ

Улсын алдарт уяач Т.Төрмөнхийн мялаалга наадамд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ

Ерөнхийлөгчийн зарлигаар улсын алдарт уяач цол хүртсэн Төмөрхүрээгийн Төрмөнхийн мялаалга наадам 8-р сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд болсон.

Энэ наадамд улс, аймгийн цолтой 128 бөх зодоглолоо.

Улмаар зүүнийг манлайлсан улсын арслан Баярсайханы Орхонбаяр долоо давж нэвтхэн түрүүлэв.

Тэрбээр 2025 он гарснаар 17 барилдаанд зодоглож бүгдэд нь шөвгөрөөд байна.

Улсын начин Э.Сумъяабат үзүүрлэсэн бол улсын харцага Т.Баасанхүү, О.Мөнх-Эрдэнэ нар Их шөвөгт шалгарсан юм.

Харин шөвгийн наймд улсын начин Н.Баярбаатар, Х.Цогтгэрэл, Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр нар үлдэв.

Сонирхуулахад, энэ наадмын үеэр унасан морь нь айрагдсан уралдаанч хүүхдүүдэд тус бүр 2 сая төгрөгийн хадгаламж гардуулсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.