Нэр хүнд, шагналын цараагаар Европт хамгийн томд тооцогдох Аваргуудын лиг болон Европа лигийн тэмцээнд түрүүлсэн хоёр баг хоорондоо тоглоод ялагчийг шийддэг Супер цомын тэмцээний тоглолт лхагва гарагт явагдлаа.
Аваргуудын лигийн аварга “Парис Сент-Жермен” болон Европа лигт түрүүлсэн “Тоттенхэм” багууд энэ тоглолтод хүч сорьсон юм.
Мики ван де Вен, Кристиан Ромеро нарын гоолоор “Спөрс”-чүүд 85 дахь минут хүртэл тоглолтыг 2:0-ээр тэргүүлэв. Гэвч 85 дахь минутад Ли Канг-Ин, шүүгчийн сунгасан 94 дэх минутад Ганкало Рамос нар гоолдоод тоглолтыг тэнцүүлчих нь тэр.
Ялагчийг торгуулийн цохилтоор шийдэхэд “ПСЖ”-гээс Витинья эхний цохилтыг алдсан, тэгэвч “Спөрс-ийн Ван де Вен, Матис Тел нар 11 метрийн зайнаас гоолдож чадсангүй.
Ингэж “Парис Сент-Жермен” багийнхан Европын Супер цомыг хоёр дахиа булаалдаж, анх удаагаа түрүүлсэн юм.
Томас Фрэнкийн хувьд “Тоттенхэм”-ийг удирдсан анхны тоглолт нь энэ боллоо.
