UBLife Logo
Спорт

Азийн танхимын болон тулааны спортын наадам Саудын Араб улсад болно

Азийн танхимын болон тулааны спортын наадам Саудын Араб улсад болно

Азийн олимпын зөвлөл /АОЗ/ болон “Рияд 2026” Зохион байгуулах хороо /ЗБХ -AIMAG/-ноос ирэх 2026 оны 12 дугаар сарын 13–21-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Азийн танхимын болон тулааны спортын VI наадам”-ын урилгыг  МҮОХ-нд албан ёсоор ирүүллээ.

“Рияд 2026” наадмын хөтөлбөрт каратэ, жюү жицү, биллиард, таеквондо, 3х3 сагсан бөмбөг, муайтай, гандбол, сквош теннис, холимог тулаан, шатар, жүдо, бокс, хүндийг өргөлт, футзал, чөлөөт бөхийн төрлүүд багтсан бол текболын спортыг үзүүлэх тоглолт хэлбэрээр зохион байгуулахаар АОЗ-ын Гүйцэтгэх зөвлөлөөс шийдвэрлэжээ.

 Энэхүү наадам нь Азийн 45 ҮОХ-дын баг тамирчид болон Номхон далайн 18 ҮОХ-дын дунд олимпын, олимпын бус спортын төрлүүдээр 4 жил тутам зохион байгуулагдаж буй томоохон наадам юм. 2005 оноос эхэлсэн тус наадам нь 2017 онд Туркменистаны нийслэл Ашгабат хотноо 21 спортын төрлөөр зохион байгуулагдаж, улмаар цар тахлын улмаас цуцлагдаад байсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.