UBLife Logo
Newsfeed

“MOTHER-K” БРЭНДИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС

“MOTHER-K” БРЭНДИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС

Ээж болох мэдрэмж бол хүний хамгийн гайхамшигтай, хамгийн их хариуцлага шаардсан амьдралын аяллын нэг. Энэхүү аяллын туршид Танд болон Таны бяцхан үрсэд найдвартай, аюулгүй, чанартай бүтээгдэхүүн хэрэгтэй. Энэ шаардлагад нийцсэн, дэлхийн олон сая ээжүүдийн итгэлийг хүлээсэн “MOTHER-K” брэнд Монголын зах зээлд орж ирлээ.

“MOTHER-K” бол БНСУ-д үүсгэн байгуулагдсан, ээжүүд болон нярай хүүхдүүдэд зориулсан органик, байгалийн гаралтай, үнэргүй, харшил өгдөггүй орц, найрлагатай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг олон улсын брэнд юм. Тус брэнд нь 2010 оноос дэлхийн зах зээлд хөл тавьсан бөгөөд өдгөө Ази, Европ тивийн улс орнуудад борлуулагдаж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй брэнд болжээ.

Балчир үрсээ эрүүл саруул өсгөж торниулахын тулд хэрэглэж байгаа бүтээгдэхүүний гарал үүсэл, орц найрлагад онцгой анхаардаг ээжүүдийн санаа зовнилыг арилгаж, хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг нь энэ брэндийн онцлог.

ЯАГААД MOTHER-K-г СОНГОХ ЁСТОЙ ВЭ?

Дэлхийн брэнд

20-иод улс, 100+ байгууллагаар дамжин албан ёсоор борлуулагдаж, олон улсын зах зээлд нэр хүндтэй байр суурь эзэлсэн.

Эрүүл мэндийн баталгаажуулалт

Олон улсад мөрдөгддөг эрүүл мэндийн сертификат, стандартуудаар баталгаажсан.

Сэтгэл ханамж

Хэрэглэгчдийн 95-аас дээш хувь нь бүтээгдэхүүнд сэтгэл хангалуун байдаг.

Органик, байгалийн гаралтай

Бяцхан үрсийн арьс, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, органик, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн.

Минимал хэв загвар

Ээжүүдийн ачааллыг хялбарчлах шинэлэг бүтээгдэхүүнүүдийг тасралтгүй хөгжүүлдэг.


ОНЦЛОГ БА ДАВУУ ТАЛУУД

Аюулгүй байдал – Нэн тэргүүнд

MOTHER-K нь бүтээгдэхүүнээ хамгийн өндөр чанарын, BPA агуулаагүй, хоргүй материал ашиглан үйлдвэрлэдэг. Бүх бүтээгдэхүүн нь олон улсын чанарын стандарт, лабораторийн туршилтаар баталгаажсан бөгөөд dermatest, ewg, eco cert, momguide, corederm, ktc, ISO зэрэг олон улсын эрүүл мэндийн баталгаажуулалт болон чанарын стандартуудыг хангасан бүтээгдэхүүн юм. 

Инновац ба ухаалаг шийдэл

Ээжүүдийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор олон шинэлэг шийдэл, дизайныг нэвтрүүлсэн. Жишээлбэл, хөхний сүү хадгалах нэг удаагийн уут, аяллын багц, угж ариутгагч зэрэг нь хэрэглэхэд илүү хялбар. Угаалгын шингэн нь энгийн шингэнээс 2 дахин өтгөн найрлагатай тул бага тунгаар их хэрэглэх боломжтой гэх мэт.  

Байгальд ээлтэй хэрэглээ

MOTHER-K байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд өндөр ач холбогдол өгдөг. Бүтээгдэхүүн нь био задардаг, эсвэл дахин боловсруулах боломжтой материалаар хийгдсэн. “Clean Earth Project” санаачилгын хүрээнд үйлдвэрлэлийн хаягдлыг багасгах бодлого баримталдаг.

Өвөрмөц дизайн, минимал хэв маяг

Энэхүү брэндийн гол давуу талуудын нэг бол түүний цэвэрхэн, төгс минимал загвар юм. Угаалгын капсул, угж, аяга таваг угаагч, ариун цэврийн хэрэглэл зэрэг нь бүгд дизайн, хэмжээ, тунгийн ухаалаг шийдэлтэй.

Бүтээгдэхүүний үндсэн төрлүүд нь нярай болон ээжүүдэд зориулсан хоёр төрөлтэйгээс гадна гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан хувилбаруудыг ч санал болгодог. Үүнд: 

Монгол хүн Та дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын чанарын стандартыг хангасан MOTHER-K брэндийн бүтээгдэхүүнүүдийг Монголоосоо албан ёсоор худалдан авч, хэрэглэх боломжтой боллоо.

Ээжийн амгалан тайван, хүүхдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд бид Танд туслах болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.